Монгол улсын нутаг одоогоос 750 мянган жилийн тэртээ хүн амьдарч эхэлснийг эрдэмтэд нэгэнтээ тогтоосон ба их мөстлөгийн (100.0 - 40.0 мянган жил) дараах цаг агаарын өөрчлөлтөөс эртний хүмүүсийн амьдрах ухаанд томоохон эргэлт гарчээ. Тэдний хөдөлмөрийн багаж, зэвсэг улам боловсронгуй болсон ч байгалийн эрхшээлд автаж, түүний аливаа догшин, хачин сонин үзэгдлийг даван туулахын тулд шүтэх, бишрэх, аргадах зэрэг ёс заншил үйлдэж байсан нь урлаг үүсэхийн эхлэл байлаа.
Дээрхи зурган баримтуудыг үзэхэд гурван зууны хугацаанд монгол гэр маань хэлбэр хийцээ сайжируулан дор хаяж 6 янзаар өөрчлөгдсөн байдаг байна. XVI зуунаас хойш одоогийн хэлбэр хийцийг ашиглаж байгаа бөгөөд энэ хийц нь өдийг хүртэл буюу 5-н зуунд өчүүхэн төдий л өөрчлөгдсөн байна.
Монгол орон маань өнөөгийн XXI зуунд сууршилийн хөгжилөөр дэлхийн өндөр хөгжилтэй оронтой хөл нийлүүлэн алхаж, хотын соёлд өдөр ирэх тутам зохицож байна. Одоо бидэнд хамгийн сүүлийн үеийн гэж хэлэх бүх л зүйл цаг алдахгүй олддог болсон. Тийм ч учир бид саяхан болтол мөрөөддөг байсан өндөр барилга, шилэн хийц хөнгөн дулаалгын материалыг энгийн хэрэгцээ болгож чадсан. Гэвч харамсалтай нь Монгол гэрийн маань зарим нэг ус тусаарлах, дулаалгын материалын чанар сайжирснаас биш орчин үетэй хөл нийлүүлсэн шинэ санаа гараагүй л байна. Тийм учраас л энэ цаг үеийн өндөр хэрэгцээг хангасан, магадгүй ирээдүйн 5н зуунд өөрчлөгдөхгүй гэрийн шинэ загвар гарах цаг нь болсон гэж бодож байна.Монголын эзэнт гүрэн байгуулагдсанаар олон улсын соёл Монголд нэвтрэх, нүүдлийн соёлыг бусад орнуудад түгээх нөхцөл бүрдэв. Эзлэгдсэн улсуудын гар урчуудыг авчран Монголын хот байгуулалтад оролцуулснаар суурин газрын соёл аажмаар нэвтэрч, уран барилгын мэдлэг ухаан улам бүр дэлгэрч, барилга байгууламж сайжирч, орд харш, сүм олноор боссон байна. зууны орд хотуудаас томоохон нь Хархорум юм. Орхон голын үзэсгэлэнт цэлгэр хөндий Монголын нутагт ноёрхож байсан олон овог аймгийн төв байсан ба 1220 онд Чингис хаан нийслэлд өргөмжлөснөөр улам өргөжин, Эзэнт гүрний улс төр, эдийн засаг, соёлын голомт болжээ. Хархорум хотын бүтээн босголтод олон орны гар урчууд оролцон Өгөөдэй ( Чингис хааны хүү, 1229 - 1241 онд төр барьсан ) хааны үед дуусгажээ. Янз бүрийн шашны сүрлэг сүмүүд, орд харшийн дээвэр нарны хурц гэрэлд өнгө бүрээр гялбалзан их хотыг чимж байснаас Хубилай (Чингис хааны ач бөгөөд 1259 - 1292 онд төр барьж байсан ба Монголын нийслэлийг Дайду-д нүүлгэсэн билээ)
хааны үед буддизмийг төрийн шашин болгосон ч хотын 12 сүмийн 9 нь буддын, 2 нь лалын, 1 нь христийн шашных байсан гэдэг. Тэдгээрийн хамгийн өндөр нь Мөнх (Чингис хааны ач бөгөөд 1251 - 1259 онд төр барьсан) хааны үед боссон 93 метр өндөр, 5 давхар буддын сүм байжээ.
No comments:
Post a Comment