Tuesday, April 12, 2011

Эртний Энэтхэгийн уран барилга


Маурийн хаанчлал. МЭӨ 321онд Энэтхэгт анхны нэдгсэн улс бий болсон бөгөөд Ганга мөрний сав нутагт оршиж байсан тэдний нийслэл Паталипутра хотын тухай эртний грекийн зохиолчид дэлгэрэнгүй зураглан бичсэн нь бий. Хот гадуураа сувгаар хамгаалагдсаны дээр харуулын цамхагтай том зузаан ханатай байжээ. Уран барилга байгууламжийн ихэнхийг модоор бүтээж байв. Барилга байгууламж, уран барималд
Ашок хааны (МЭӨ 268 - 231 он) үеэс чулууг ашиглаж эхэлсэн нь буддын шашинг төрийн шашин болгон баталсантай холбоотой. Засаг захиргаа нь Ашокоон урлаг хэмээн нэрлэсэн нүсэр том хэмжээний бүтээлүүд, барилга байгууламжууддаа буддын шашны гол үндэслэлийг мөнхжүүлэхээр эрмэлзэж байсны тод жишээ бол хааны зарлигийг бичсэн дурсгалын өндөр баганууд юм. Ийм баганыг цэвэр уран барилга гэхэд хэцүү.
Учир нь, баганууд нь уран баримлын элементүүдтэй хосолсон байдаг. Жишээ нь, Стамбха багана

Маш сайн өнгөлсөн чулуун шон
Стамбханууд өндрөөрөө арван метрээс давах бөгөөд
орой хэсэгт амьтны дүрст баримлаар чимэглэгдэнэ

No comments:

Post a Comment