Мауричуудын үеийн хамгийн эртний суврагуудын нэг нь Санчи
(МЭӨ 268 - 232оны орчим) суврага юм. Хожим түүнийг арай том
болгож засварласан байна. Энэхүү хагас бөмбөлөг байгууламж
зан үйл, ёслол хийж тойрон явах зориулалт бүхий дугуй довжоон
дээр байрлажээ. Өмнө талаас нь довжооруу өгсөх шаттай.
Суврага шоо дөрвөлжин чулуугаар баригдсан нь газар буюу
Мера уулын бэлэгдэлд тооцогдоно. Суврагыг хүрээлсэн дугуй том
хашааны орчлонгийн дөрвөн зүгрүү харсан хаалгуудыг ингэмэл
баримлаар чимжээ.
Кушаны хаанчлал. Энэтхэгийн урлагийн цэцэглэлтийн үед
шашны шинэ дүрүүдийн үүсэл (юуны өмнө Будда бурнхны
Буддагийн дүр), Мауричуудын үүэд тавигдсан уран барилга ба
уран баримлын үндсэн чиглэлүүд нь өндөр хөгжил хамрагдана.
Кушаны хаадууд МЭӨ I – МЭ III зуунд хойд Энэтхэг дэх шашны уран барилгад чайтья хэмээгдэх агуйн сүмүүд бий болсон байна.
Ийм чайтья-нуудын нэг бол Карли дахь агуйн сүмүүд юм.
Агуйн өмнөх хоёр баганын тэнгэр өөд тэмүүлэн дүүлэх оройг
мауричуудын адилаар чимэглэсэн бөгөөд агуйн нүүрэн талын
чухал хэсэг болох таx хэлбэрийн асар том цонх нь уг сүмийн цорын
ганц гэрэлтүүлэг аж.
Агуйруу орох гурван хаалга нь бурхан Будда руу очих замыг
бэлгэдэгч хонгил танхимуудын эхлэл болж, төв танхим нь уран
баримал оройтой, зэрэгцсэн багануудаар бусдаасаа зааглагдана.
Уран баримлаар амь орж буй танхимууд руу үүднээс нэвтрэх гэрэл
ер бусын нөлөөлөл үзүүлж, бурхдын орчлонг бэлгэдэх суврагат
тасалгааг үлгэрийн мэт хувиргадаг.
VII зуунд Энэтхэгийн өмнөд боомт Махабалипурама хотноо асар том
сүм хийдийн цогцолбор байгуулагджээ. Энэхүү ариун гэгээн цогц
байгууламж нь далай, уул хоёрын хооронд байгалийн задгай талбай
дээр байрладаг. Ингэж байрлалыг сонгосноор цогцолбор нь ус ба
газар хэмээх хоёр хүчийг нэгтгэсэн мэт.
Цогцолборын бүрэлдэхүүнд хийдм, Шива бурханд зориулсан сүм,
“Ганга мөрөн газарт бууж ирсэн нь” хэмээх хадан баримал ч орно.
Энэтхэгийн төв ба зүүн өмнөд нутгуудаар байрласан эртний болон
дундад зууны сүм хийдийн томоохон төвүүд нь Бxубанешвар ба
Кхажурахо юм. Энэ үеийн сүм хийдийн уран барилгын гол загвар
болсон Кхаджурахо дахь Кандарья Махадева... цогцолборын
гол танхим, мөргөлийн танхим, үүдний танхим, хаалганы хэсэг нэгэн
тэнхлэг дээр бие биедээ шахсан байдлаар төлөвлөгджээ.
Эдгээр хэсгүүд тус бүр өөрийн цамхагтай. Тахилын танхимын цамхаг
бол хамгийн өндөр нь бөгөөд бусад цамхгууд хаалганы зүг шаталсан
байдалтай баригдсан байна. Кхажурахо-гийн сүм нь шашны хийдийн
уран баримлын гайхамшигт үлгэр болхоор ингэмэл баримлуудаар
чимэглэгдсэм бөгөөд ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүний дүрүүд нь
дундад зууны урлагийн хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд орно.
Кхажурахо -гийн цогцолбор нь уран сайхны нэгдмэл байдлын зарчмыг
бодьтой тусгаж өгсөн агуу гайхамшигт жишээ билээ.
Энэтхэгийн урлагийн онцлогийг зууны гүн ухаантан Рабиндранат
Таагүр: Энэтхэг үргэлж л Орчлон-той нэгдэн нийлэх гэсэн хувирашгүй
хүсэл зориг, үзэл бодолтой байлаа. хэмээн тодорхойлжээ.
No comments:
Post a Comment